Уснаас эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Зуны дэлгэр цагаар гол ус дагасан амралт зугаалга эрс нэмэгддэг. Энэ жилийн хувьд хур бороо элбэг байгаа тул гол мөрний усны түвшин эрс нэмэгдэж, үерийн түвшинд хүрч байгааг ОБЕГ-аас ард иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж ажиллаж байгаа ч иргэд усанд осолдох явдал үргэлжлэн гарсаар байна. Тухайлбал,
Завхан аймгийн Идэр сумын “Идэр”-ийн голоор Швейцарийн холбооны улсын иргэн Б /69 настай, эрэгтэй/ 2016.05.24-ны өдөр завьтай аялалд гараад, хамгийн сүүлд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын “Олон голын бэлчир” гэдэг газар Сэлэнгэ мөрөнд 2016.06.10-ны өдөр явж байснаас хойш сураггүй болсон тухай дуудлагыг 2016.06.21-ний өдрийн 14:20 цагт хүлээн авч Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч 2016.06.21-ний өдрөөс 2016.06.24-ний өдөр хүртэл 300 км газарт, 2016.06.25-ны өдрөөс Булган аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч Сэлэнгэ мөрний усанд эрэн хайх ажиллагааг Хутаг-Өндөр сумаас Хялганат тосгон хүртэл нийт 160 км газарт, 2016.06.27-ны өдрийн 09:00 цагаас Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч Цагааннуур сумын Оргих багийн “Мойлт баян нуга” гэдэг газраас Сэлэнгэ мөрний усанд эрэн хайх ажиллагааг Орхон-Сэлэнгийн бэлчир хүртэл 120 км газартявсан. 2016.06.29-ний өдрийн байдлаар Орхон-Сэлэнгийн бэлчирээс ОХУ-ын хил хүртэл 20 км газарт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, шумбалт хийсэн.
Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн “Хонхор”-ын задгайд оршин суугч иргэн Н /21 настай, эрэгтэй/ тус багийн “Суу толгой” гэдэг газар Орхон голын усанд осолдсон тухай дуудлагыг 2016.06.25-ны өдрийн 17:24 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, Цагдаагийн байгууллагаас 2 албан хаагч, орон нутгаас 43 иргэн, нийт 60 хүн эрэн хайх ажиллагааг 2016.06.29-ний өдрийн 09:00 цагаас 02:00 цагт тус сумын нутаг Суу толгой гэдэг газраас Орхонтуул сумын Өргөө гэдэг газар хүртэл нийт Орхон голын усанд 95 км газарт самналт, шумбалт хийсэн.
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хөндий багийн “Хар-Ус” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 25 км/ тус аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяат иргэн Н /24 настай, эмэгтэй/ 2016.06.27-ны өдрийн 14:30 цагт Шишгэдийн голын усанд осолдсон тухай дуудлагыг 2016.06.27-ны өдрийн 15:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч 2016.06.28-ны өдрийн 10:00 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2016.06.29-ний өдрийн байдлаар Шишгэдийн гол ус ихтэй, 500 метр газарт эрэн хайж, 16 удаа шумбалт хийсэн.
Ховд аймгийн Алтай сумын Бодонч багийн нутагт тус сумын харъяат иргэн М /26 настай, эрэгтэй/, А /21 настай, эрэгтэй/ нар сонгууль өгөөд буцах замдаа тус багийн Цагдууртай голын усанд осолдсон тухай дуудлагыг 2016.06.29-ны өдрийн 19:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, Булган сумын Гал унтраах, аврах 38 дугаар ангийн 7 албан хаагч, орон нутгаас 10 иргэн, нийт 22 хүн 2016.06.29-ний өдрийн 20:00 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулжтус багаас 10 км-ийн зайд “Билчир”-ийн гарамнаас иргэн М /26 настай, эрэгтэй/-н цогцсыг олж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн нутагт байх “Тээг толгой” усан цахилгаан станцын хясаанаас хүрхээний усанд тус сумын харъяат иргэн М /26 настай, эрэгтэй/ унасан тухай дуудлагыг 2016.06.29-ны өдрийн 23:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч ажиллаж 2016.06.30-ны өдрийн 02:00 цаг хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, гэгээ гарахаар эрлийн ажиллагааг үргэлжлүүлэхээр болсон байна.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ