Канье Уэст ”Adidas”-тай гэрээ байгуулав
Рэппер эр Канье Уэсттэй хамтарч ажилласнаар ихээхэн ашиг, орлого олно хэмээн Adidas брэндийнхэн найдаж байгаа аж. Тус брэнд хувцасны загвар урладаг болсон дуучин эртэй нэгэн томоохон гэрээг байгуулжээ.
Одооноос эхлэн "Adidas" болон Уэстын "Yeezy" брэнд хамтарч пүүз урлаад зогсохгүй эрэгтэй, эмэгтэй бэлэн хувцасны цуглуулга гаргаж, спортын нэвтрүүлэг хийх юм.
Гэрээний үнийн дүнгийн талаар эх сурвалжууд 10 сая долларын асуудал яригдаж байгаа хэмээн өгүүлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ