Сэрэмжлүүлэг: Нэг айлын гурван хүүхэд худагт унаж нас баржээ
2016 он он гарсаар гол усанд живж 21 хүн нас барсан талаар бид мэдээлж байсан. Цагдаа болон ОБЕГ-аас сэрэмжлүүлэг өдөр тутам хүргэж байгаа ч өчигдөр бага насны хүүхдүүд живж нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хар адуу гэдэг газар Г /эр.8н/, Д /эм.5н/, Д /эр.3н/ нар худагт унаж нас барсан байна. Уг мэдээлэл 06-р сарын 30-нд цагдаагийн байгууллагад ирсэн бөгөөд хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа ажээ.
Худагт унаж нас барсан хүүхдүүд нэг гэр бүлийнх бөгөөд эцэг эхчүүд хүүхэддээ анхаарал тавьж, болзошгүй эрсдэлээс сэрэмжлүүлэх хэрэгтэй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ