Наадмын өдрүүдээр авто замын хилийн боомтууд ажиллахгүй

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Алтанбулаг боомт, Буянт-Ухаа, Замын-Үүд дэх төмөр замын боомт, нисэх онгоцны буудал цагийн хуваарийн дагуу ажиллана.
Даян, Булган, Байтаг, Бургалтай, Шивээ хүрэн, Гашуун сухайт, Ханги, Замын-Үүд, Бичигт, Сүмбэр, Баянхошуу, Хавиргын авто замын хилийн боомт энэ сарын 11-15-ны өдрүүдэд ажиллахгүй юм байна.
Замын-Үүд, Буянт-Ухаа зэрэг олон улсын чанартай, авто замаас бусад төрлийн боомтууд олон улсын галт тэрэг, нислэгийн хуваарийн дагуу ажиллах учир иргэд баярын өдрүүдэд зайлшгүй шаардлагатай тохиолдолд галт тэрэг, онгоцоор зорчих боломжтой.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ