Эл өдөр аливаа үйлс сэтгэлчлэн бүтнэ.

Аргын тооллын 7 сарын 2, Санчир гараг. Билгийн тооллын 28, Чөлөөт эх одтой, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 5 цаг 00 минутад мандан, 20 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр аливаа үйлс сэтгэлчлэн бүтнэ. Шүтээн босгох, хот балгадыг барих, тариа тарих, худалдаа наймаа хийх, шид бүтээл үйлдэх тарни тоолох болон дэлгэрүүлэх, амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочиж айх, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ