Хамгийн гайхалтай бэлгүүд...

Бэлэг өгөх нь бэлэг авахын адил маш сайхан бөгөөд хүн бүр ойр дотнын хүмүүсээ аль нэгэн баяраар юмуу, эсвэл зүгээр л баярлуулахыг хүсдэг. Харин баярлуулах хамгийн шилдэг арга бол гэнэтийн хосгүй өвөрмөц бэлэг барих явдал юм. Гэвч ямар нэг өвөрмөц зүйлийг бодож олох нь заримдаа хэцүү. Тийнхүү хамгийн хосгүйбэлгээс танилцуулая.
1)Элвис Пресли ээждээ маш их хайртай байжээ. Харин тэр «Кадиллак-Флитвуд-60» машиндаа бас маш хайртай байсан гэдэг. Дуучин хамгийн их хайрын илэрхийлэл болгон чухамхүү энэ машинаа ээждээ бэлэглэжээ. Гоё ягаан өнгөтэй уг машин Америкийн олон ээжийн атаархалыг төрүүлж байсан гэдэг. Одоо “Кадиллак” машин Мемфисийн музейд Элвисийн гэрийн загварын хажууд байдаг байна.
2) Хамгийн хачирхалтай бэлгийн нэг нь матар юм. Молдовын ерөнхийлөгч асан Владимир Воронин Оросын Холбооны Улсын ерөнхийлөгч Владимир Путинд чухамхүү матар бэлэглэжээ. Матар нь цаанаа онцгой утга учиртай гэдэг бөгөөд Оросын ерөнхийлөгч хэзээ ч ухрахгүй гэсэн утга агуулсан болж таарчээ.
3) Британийн зураач Лора Хэдленд өөрийн хадам ээжид тун өвөрмөц бэлэг барьжээ. Тэрээр хадам ээжийнхээ хөргийг зурж, ингэхдээ талхны үртэс хэрэглэсэн байна. 50 нас хүрэхэд нь хадам ээжийнхээ төрсөн өдрөөр ийм өвөрмөц бэлэг барьжээ. Хөрөг бүтээхэд нийтдээ зургаан зуу орчим дөрвөлжин талх орсон байна. Тийнхүү зураач эмэгтэй Гиннессийн амжилтын номонд орж чаджээ.

4) Ван Гог маш сонин хүн байсан бөгөөд бусдыг ямагт гайхшируулж чаддаг байж. Нэг удаа суут зураачийн хайртай бүсгүй ньтүүний гадаад төрхийн талаар түүнд магтаалын үг хэлж л дээ. Өөрийнх нь гадаад төрхийн чухам юу нь бүсгүйн сонирхолыг тэгтлээ их татаж байгааг Ван Гог лавласан байна. Бүсгүй юу гэхээ мэдэлгүйгээр, зураачийн чих нь маш сайхан гэж хэлжээ. Үүнд Ван Гог маш хачирхалтай байдлаар хариулсан байна. Тодруулбал тэр өрөөсөн чихээ огтлоод, бэлгийг нусны алчууртаа хадгалж байхыг хүсэн, огтлосон чихээ бүсгүйд бэлэглэжээ. Бүсгүй маш их айж, тэгээд цагдаа нарыг ч дуудсан гэдэг.
5) Мадонна Гаи Ричид хайртайгаа маш сонин, өвөрмөц бэлгээр илэрхийлжээ. Дуучин “Гаид зориулсан дуу” гэсэн нэртэй Элтон Жонны дууг нөхөртөө бэлэглэсэн байна. Голливудын одод энэ бэлгийг хамгийн өвөрмөц бэлэг гэж одоо болтол үздэг аж.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ