Төгсөгчид өнөөдрөөс батламжаа авна

2016 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноог ЭЕШ-ын журамд заасны дагуу өчигдөр мэдээллээ. Шалгуулагчид БҮТ-ийн eec.mn сайтын шалгуулагчийн буланд хандаж, бүртгэлийн дугаар нууц үгээрээ нэвтрэн өөрийн дүн оноогоо харах боломжтой.
Улаанбаатар хотын өмнөх оны шалгуулагчид өнөөдрөөс Боловсролын үнэлгээний төвийн байранд очиж батламжаа авах юм. Харин хөдөө орон нутаг болон хотод 12 дугаар анги төгсөгчид аймаг, дүүргийн боловсролын газраар дамжуулан төгссөн сургуулиасаа батламжаа авна.
Энэ жил 37 мянга гаруй сурагч элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн бөгөөд шалгалтад хамгийн өндөр оноо авсан сурагчид эхэлж их дээд сургуулийн хуваариа сонгох боломжтой юм байна.
2016 оны ЭЕШ-ын дүнгийн жагсаалтыг ЭНДээс үзнэ үү.
ЭЕШ-ын мэдээллээ гар утаснаасаа авах зааварчилгааг ЭНДээс үзнэ үү.
Оюутан элсүүлэх хуваарийг ЭНДээс үзнэ үү.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ