Цэргийн онигоо

Түрүүчээр ахлуулсан дөрвөн цэргийг ангиас гадуур ажил гүйцэтгүүлэхээр явуулжээ.Ажил дууссаны дараа түрүүч цэргүүдийг жагсаагаад, тоолж гэнэ:

-Нэг, хоёр, гурав, дөрөв. Бид чинь тавуулаа ирсэн биз дээ. Тав дахь нь хаана байна? Түүнийг эрье. Тарцагаа.

10 минут өнгөрч. Дахиад жагсаагаад, дахин тоолж. “Явцгаа. Тав дахийг дахин эрцгээе” гэж гэнэ.

Гурав дахь удаагаажагсаасны дараа нэг цэрэг:

-Нөхөр түрүүч ээ, би тоолъё, харин та жагсаалд ор! гэж.

Тэгээд, “Нэг, хоёр, гурав, дөрөв гэж тоолоод, өөр рүүгээ заан – ТАВ гэжээ.

Түрүүч тэр цэрэг дээр хүрч очоод, шилэн хүзүү рүү нь цохиж авангуутаа:

-Ингэхэд, тэнэг чамайг бид хагас цаг эрлээ шүү дээ! гэж гэнэ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ