Гадаад улсаас ялтан шилжүүлэн авлаа

Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын гэрээний хэрэгжилт хангагджээ. Тиймээс БНХАУ-ын Хорихыг удирдах газрын харьяа хорих ангид ял эдэлж байсан Монгол Улсын иргэн Т.О-г зургадугаар сард шилжүүлэн авах ажиллагааг Тахарын ерөнхий газар зохион байгуулсан байна. Тэрээр 2007 онд 15 жилийн хорих ялаар шийтгэгдсэн бөгөөд ялын хугацааг Монголд үргэлжлүүлж эдэлнэ.

Монгол Улс өнөөдрийн байдлаарБНХАУ, БНСУ, Канад, ОХУ, Польш, Турк, Куба, Энэтхэг, Хятад улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконг зэрэг 9 улстай ялтан шилжүүлэх гэрээ байгуулсан байна.

Ялтан шилжүүлэх ажиллагааг олон улсын гэрээ, эрх зүйн актын хүрээндзохион байгуулахад Хууль зүйн яам, Гадаад хэргийн яам, Улсын ерөнхий прокурорын газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон бусад байгууллагууд хамтран ажиллаж хуулиар хүлээсэн чиг үүргийг зохих түвшинд гүйцэтгэсэн гэлээ.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ