"Эрдэнэзуу" музейгээс бурхан алдагдсан хэргийг эцэслэн шийдвэрлэлээ


Өвөрхангай аймгийн Хархорин сумын "Эрдэнэзуу” музейгээс 2014 оны тавдугаар сарын 18-19-нд шилжих шөнө 7 ширхэг бурхан хулгайд алдагдсан гэмт хэрэг гарсан ба уг хэргийг 2 жилийн хугацаанд шалгасны эцэст 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Хархорин сум дахь сум дундын шүүхээр хянан шийдвэрлэлээ.
Хэрэгт тус сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар Т, Д, М нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм. Харин сум дундын шүүх 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Т, Д, М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч тус бүрээс 1 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр боллоо.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ