Нүүрсний уурхайд гурван хүн угаартаж амиа алджээ

Амьжиргаагаа залгуулах гэж ил аргаар уурхай ашигладаг иргэд олон байдаг. Уурхайн цооног нүх ухаж орж, амь насаа алдах тохиолдол зогсохгүй байна. Тухайлбал, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах уурхайд хүний амь эрсдсэн хэрэг гарсан байна.
Дүүргийн цагдаагийн хэлтсээс "Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр "Их уурхай" нэртэй газар хувиараа нүүрс олборлож байсан иргэд угаартаж нас барсан" хэрэг гарсан талаар дуудлага зургадугаар сарын 30-нд ирсний дагуу хэргийн газарт очиход Аврах ангийн албан хаагчид осолдсон иргэдийг нүүрсний цооног нүхнээс гаргасан байжээ. Л нарын 6 хүн уурхайн гүнд тогтсон усыг соруулах зорилгоор цооног нүхэн дотор цахилгаан мотор ажиллуулж байгаад, утаанд нь угаартаж 3 нь нас барж, 2 иргэн ухаан алдсан, биеийн байдал хүнд байдалтайгаар эмнэлэгт хүргэгдсэн байна.
#ffffff; box-shadow: 0px 1px 4px rgba(0, 0, 0, 0.3); border-radius: 7px; float: none; margin: 0px; width: 600px;" title="" src="http://prokuror.mn/uploads/posts/2016-07/1467366193_dsc_1405.jpg" alt="" />
#ffffff; box-shadow: 0px 1px 4px rgba(0, 0, 0, 0.3); border-radius: 7px; float: none; margin: 0px; width: 600px;" title="" src="http://prokuror.mn/uploads/posts/2016-07/1467367499_dsc_1414.jpg" alt="" />
Бороо орж нүх рүү нь ус орсны улмаас тэр усыг зайлуулахын тулд агааргүй орчинд цахилгаан үүсгүүр ажиллуулаад, гарсан утаанд нь угаартсанаас энэхүү ноцтой хэрэг гарчээ. Холбогдох албаныхан "энэ төрлийн хэргийг шүүх шийдвэрлэхгүй байгаа. Ил аргаар ашигт малтмал олборлох талаар хууль эрх зүйн зохицуулалт байхгүй. Цооногийн эзэн хэргийн субьект болж чаддаггүй. Хохирогч нар уурхайн цооногийг эзэмшдэг хэн нэгэн хүнтэй тохироод нүүрс олборлох гэж ороод амь насаа алддаг." гэх мэт тулгамдаж буй асуудлуудыг гарган тавьж байна.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ