Өнөөдөр “Яг түүн шиг” шоуны оролцогчдоос хоёр нь хасагдана


“Боловсрол” суваг телевизээс бэлтгэн хүргэж буй “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн хагас шигшээ өнөөдөр 20:00 цагаас эхэлнэ. “Яг түүн шиг” шоунд “Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-эрдэнэ, жүжигчин Н.Мөнхсоёл, загвар өмсөгч Э.Энхболд, дуучин Б. Маралжингоо, загвар өмсөгч С.Сарнай, дуучин П.Баярцэнгэл, дуучин Э.Энхзол, дуучин Б.Амархүү Монголын болоод дэлхийн алдартнуудын дүрд хувирсан гайхалтай үзүүлбэрүүдээ дэлгэсээр байгаа бөгөөд өнөөдөр хоёр нь хасагдах юм. Харин энэ сарын 10-нд буюу дараагийн ням гарагт тэд шигшээд өрсөлдөн шилдгийн шилдэг оролцогч тодорч, 50 сая төгрөгийн эзэн болох юм. “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн хагас шигшээ болон шигшээ тэмцээний оролцогчдын нүүр хувиргалтыг ОХУ-ын тусгай нүүр хувиргалтын “FX Pro LAB” компанийн Алексей Ивченкогоор ахлуулсан багийнхан хийхээр болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ