Сэрэмжлүүлэг: Зам тээврийн ослоор долоон хүн амиа алджээ

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас хөдөө орон нутагт 6, нийслэлд 1 хүний амь нас хохирсон байна.
Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 15 бүртгэгдэж, 1 хүний амь нас хохирч 25 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 119 жолоочийг илрүүлсэн байна.
Ослын тухайд:
1. ХУД-ийн нутаг Зайсангийн зам, Зайсан скор төвийн урд замд Lexus LX-470 маркийн авто машины жолооч Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явган зорчигч 48 настай эрэгтэй Ж-г мөргөж амь насыг нь хохироосон.
2. БЗД-ийн нутаг Сармисын хонхор 664 Б тоот хашааны урд замд У нь унадаг дугуй унаж хөдөлгөөнд оролцохдоо T.Prius маркийн З жолоочтой авто машинтай шүргэлцэж унадаг дугуй унаж явсан 03 настай эрэгтэй У гэмтсэн.
Хөдөө орон нутаг:
1. Дорноговь аймгийн Замын үүд сумаас хойш 44 км-т T.Camry маркийн авто машины жолооч Н нь Suzuki Alto маркийн Д жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 50 настай эмэгтэй Б нарын 5 хүний амь нас хохирсон.
2. Баян-өлгий аймгийн төвөөс зүүн тийш 30 км-т Алтанцөгц сумын 1-р багийн нутаг Ургамалын хөтөл гэх газарт УАЗ маркийн Б жолоочтой авто машин онхолдож зорчигч 52 настай эмэгтэй А-ийн амь нас хохирсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ