НИТХ-ын анхдугаар хуралдаан өнөөдөр болно

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнгөрсөн баасан гарагт болсон.

Хуралдаанаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 7 дахь удаагийн хурлын анхдугаар хуралдааныг маргааш буюу 07 сарын 04-ний өдрийн 11 цагаас хуралдуулж, дараах асуудлыг хэлэлцүүлэхээр шийлвэрлэв.

Үүнд:

- Нийслэлийн ИТХ-ын сонгууль явуулсан дүн, бүрэн эрхийг зөвшөөрөх тухай

- Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох

- Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, Тэргүүлэгчдийг сонгох

-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэх юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ