АСЕМ-ийн Ази, Европын түмний XI чуулган эхэллээ

АСЕМ-ийн дагалдах хурлуудын нэг Ази, Европын түмний XI чуулган өнөөдрөөс эхэлж байна. Уг чуулган энэ сарын 4-нөөс 6-ны өдрүүдэд Төрийн ордонд болох юм. Тус чуулган нь “Шударга, тэгш, хүртээмжтэй хөгжлийн арга замыг Ази, Европт хэрэгжүүлэн, эв санааны шинэ нэгдлийг байгуулах нь” сэдвийн хүрээнд явагдана. Мөн Хүнсний аюулгүй байдлыг сэргээн бэхжүүлэх арга зам, Байгалийн баялгийн шударга хуваарилалт, газрын эрх, оролцоог ханган олборлолтоос гарах стратеги зэрэг найман гол асуудлын хүрээнд чуулганд оролцох гишүүд ярилцах аж. АСЕМ-ийн гишүүн орнуудын болон манай улсын 500 гаруй төлөөлөгч тус чуулганд оролцож байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ