ХЗБХ-ны хуралдаан маргааш үргэлжилнэ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж Ардчилсан намаас тус байнгын хороонд хүргүүлсэн албан бичгийн талаар хэлэлцэв. Хэлэлцүүлгийн явцад МАН-ын бүлэг завсарлага хүссэний дагуу 30 минутын завсарлага өгсөн юм. Харин Байнгын хорооны зарим гишүүн эргэж хуралдаа орж ирээгүй учраас хуралдааныг маргааш өглөөний 09:00 цагт үргэлжлүүлэхээр тогтлоо.

Ардчилсан намаас ирүүлсэн албан бичгийн гол санаа нь төрийн албан тушаалыг худалдах магадлалтай тул хууль хяналтын байгууллагын хяналтыг чангатгах тухай аж. Хууль хяналтын байгууллагын хяналтыг сайжруулснаар төрийн албанд ажиллаж байгаа ажилчид солигдож, төрийн алба бүхэлдээ өөрчлөлтөд орохоос сэргийлнэ гэж Ардчилсан намын дарга, УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн.

Хэрэв уг асуудлыг хэлэлцэж дэмжээд, Хууль зүйн байнгын хорооноос тогтоол гарвал УИХ-ын чуулганаар хэлэлцэх шаардлагагүй, шууд хэрэгжүүлээд явах боломжтой юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ