МЭДЭГДЭЛ
Нийслэлийн засаг дарга бөгөөд УБ хотын захирагч, Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.БАТ-ҮҮЛИЙН талаар илт гүтгэлгийн шинж чанартай нэвтрүүлгийг МАН-аас зохион байгуулалттайгаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацах гэж байна. Гүжир гүтгэлэг бүхий нэвтрүүлгийг бэлтгэсэн МАН-ыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар Нийслэлийн Ардчилсан намаас гомдол гаргаж байна. Иймд ард иргэд, сонгогчид та бүхэн МАН-аас зохион байгуулалттайгаар тарааж байгаа гүжир гүтгэлэг бүхий нэвтрүүлэгт автахгүй байхыг хүсэж байна.
Цаашид бидний гаргасан гомдолтой холбоотойгоор хууль хяналтын байгууллагаас ирэх мэдээллийг бид цаг алдалгүй хүргэх болно.
Хүндэтгэсэн Нийслэлийн Ардчилсан нам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ