Баянзүрхчүүд Э.Бат-Үүлийн багийг дахиулна

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 9-р тойрогт Баянзүрх дүүрэгт Ардчилсан намаас С.Үнэн нэр дэвшиж байгаа. Тэрээр багийн ахлагч Э.Бат-Үүлийн хамт өнөөдөр Бөхийн өргөөний урд иргэд сонгогчидтойгоо уулзлаа. Энэ үеэр нэр дэвшигчид “Гэр хорооллын дахин төлөвлөлт”, “Сайн хашаа” хөтөлбөрийн талаар мэдээлэл өгч, иргэд ч энэхүү ажлыг үргэлжлүүлэн хийлгэхийн тулд Э.Бат-Үүлийн багийг дахиулан сонгохоо илэрхийлж байв. Э.Бат-Үүлийн багийг очсон газар бүрт нь энэ мэт халуун дотно дэмжлэг угтаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ