Майкл Жексоны охин амиа хорлохыг завджээ

Алдарт Майкл Жексоны охин 15 настай Парис Жексон өчигдөр амиа хорлохыг завдсан талаарх мэдээлэл тархаад байна. Өчигдөр охин гэртээ ганцаараа ухаан алдсан байхад нь гэрийнхэн нь мэдэж түүнийг аварсан байна. Эмч нарын ярьснаар Парис эм хэтрүүлэн хэрэглэсний улмаас ухаан алдсан бөгөөд амиа алдахад тун ч ойрхон байсан хэмээн ярьжээ. Харин одоо охины бие эргэн хэвийн байдалдаа орсон гэнэ.

Тэрбээр чухам ямар шалтгааны улмаас амиа егүүтгэхийг завдсан нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Гэхдээ охины амиа хорлох шалтгааныг хөрөнгийн маргаанаас үүдэж байж болзошгүй хэмээн таамаглаж байна. Парих охин энэ үйлдлийг хийхээсээ өмнө "Битлз" хамттлагийн "Yesterday" дууны үгийг өөрийн Twitter хуудсандаа бичсэн байжээ. Жексоны хүүхдүүд Лос-Ажелост ээж болон эмээгийнхээ хатаар амьдарч байгаа.

Парис насанд хүрэхээрээ аавынхаа олон сая ам.долларыг өвлөх эрх нь нээгдэнэ. Майкл Жексоны нас барсны дараа ар гэрийнхэн, хамаатан саднууд нь өв хөрөнгийг нь авах, хүүхдүүдийг нь асран халамжлахыг зорилгоо болгож байсан. Тэрбээр 2009 онд өвчин намдаах эмийг их хэмжээгээр уусны улмаас амь насаа алдсан.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ