Зодоон хийсэн охидын хэрэгт эрүү үүсгэхээс татгалзлаа

Ерөнхий боловсролын сургуулийн сурагч охидууд нэгнийгээ зодож буй бичлэг “Фэйсбүүк” хуудсаар цацагдсанаар хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн.

Хэрэгт сургуулийн удирдлага болон хүүхдүүдийн эцэг, эхчүүдээс мэдүүлэг аваад байсан юм.

Шүүх эмнэлгийн дүгнэлтээр Б-гийн биед хөнгөн гэмтэл учруулсан нь тогтоогдсон боловч иргэн А нь хариуцлага хүлээх насанд хүрээгүй тул иргэн Б-д учруулсан 150.000 төгрөгийн хохирлыг барагдуулж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай прокурорт шилжүүлжээ.

Мөн тухайн асуудалтай холбоотой “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийн сурагч, эцэг эхчүүдэд хууль эрх зүйн зөвлөгөө өгч дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байх талаар баталгаа бичүүлсэн байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ