Сонгуулийн соёл тогтоох анхны алхмыг нийслэлийн АН хийлээ

Ардчилал хөгжсөн олон оронд сонгууль болохоос өмнө хэнийг ямар албан тушаалд томилохоо урьдчилан зарладаг. Манайх шиг сонгуулийн дүн гарсны дараа ханцуйн дотроо албан тушаал наймаалцдаггүй. Ингэж урьдчилж зарлах нь ардчилсан сонгуулийн нэгэн соёл.

Монгол Улсад сонгуулийн соёл тогтоох анхны алхмыг нийслэлийн Ардчилсан нам хийлээ. Энэ нь нийслэлийн ИТХ-д АН олонхи болох юм бол хотын даргаар Э.Бат-Үүлийг дахин ажиллуулна гэдгээ өнгөрсөн бямба гаригт зарласан явдал байлаа. Ийнхүү ирэх дөрвөн жилд нийслэл хотыг хэнээр удирдуулахаа нэрлэснээр нийс­лэлийн Ардчилсан намын сонгуулийн сурталчилгаа ч албан ёсоор эхлэсэн билээ.

Нээлтийн ажиллагааны үеэр нийслэлийн ИТХ-ын сонгуульд өрсөлдөх 45 нэр дэвшигч хүндэтгэлийн анхдугаар “хуралдаан” зохион байгуулав. Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ