Наадмын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Үндэсний их баяр наадмын амралт долдугаар сарын 8-ны өдрөөс эхэлнэ. Харин наадмын гурван өдөр буюу энэ сарын 10-13-ны өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг Замын цагдаагийн газраас мэдээлж байна.
Наадамтай залгаад Улаанбаатар хотноо зохион байгуулагдах АСЕМ-тай холбоотойгоор автомашины хөдөлгөөнд зарим өөрчлөлт орж байгааг мөн мэдээлж байна. Тухайлбал, АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт болох долдугаар сарын13-ны шөнийн 01.00 цагаас долдугаарсарын 16-ны 23.30 цагийн хооронд “Чингис хаан” Олон улсын нисэх буудал руу автомашинтай нэвтрэхийг хориглоно.
Наадмын баярын амралт 10 хоног үргэлжилнэ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ