Үерийн аюулаас дөрвөн хүний амь насыг аварлаа

Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багийн “Дунд-Улиастайн ам” гэдэг газарт малчин А-гийн гэр, мал, малын хашаатай хамт үерт урсаж, “Verna”маркийн автомашин усанд урсаж хайрганд дарагдсан байна. Мөн тус багийн “Мараатын ам” гэдэг газарт малчин Б, Э, Т гэдэг 3 айл усанд автсан байна гэсэн дуудлага 2016 оны 06 дугаар сарын 29-ны 21:00 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

go1Дуудлагын дагуу аврагчид үерийн голомтод очиход малчин А-гийн гэргий, гурван хүүхдийг нь иргэн Ш.Сайнбаяр үерийн уснаас гаргаж, амь насыг нь авран хамгаалсан байжээ.

go2Мөн малчин А-гийн дөрвөн ханатай гэр эд хогшлийн хамт үерийн усанд автаж бүрэн устсан, бог мал хорогдсон, малчин Б-гийн “Verna” маркийн суудлын автомашин усанд урсаж хайрганд дарагдсан байсанд шуурхай бүлэг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж малчин А-гийн гэр бүлийн гишүүдийн бичиг баримт, үнэт эд зүйлсийг, малчин Б-гийн Verna”маркийн суудлын автомашиныг хайрганаас ухаж гарган хүлээлгэн өгсөн байна.

go4Иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн иргэн Ш.Сайнбаярт Онцгой байдлын албаны нэрийн өмнөөс талархал дэвшүүлье.

go7go8

go5 go6

СЭТГЭГДЭЛ БИЧИХ