Байгалийн түүхийн музейн үйл ажиллагааг зогсоолоо

МХЕГ-аас Байгалийн түүхийн музей байранд акт бичсэн. Иймд тус музейн үйл ажиллагааг өнгөрсөн сарын 31-ний өдөр зогсоож, байрны засварын ажил эхлүүлэхээр болоод байна. Музейд 10 гаруй мянган үзмэр байдаг бөгөөд үзмэрийг тоолж ангилж байна. Үүний дараагаар тус тусад нь савалж, хаягжуулж сан хөмрөг рүү зөөнө. Музейн барилгыг дараа жилийн өдийд буулгана гэж тооцохоор бүгдийг нь чөлөөлөх аж.

Мэргэжлийн хяналтын газрын барилгын асуудал хариуцсан мэргэжилтнүүд 2007 оноос хойш гурван удаа ийм дүгнэлт гаргаж, акт бичсэн. Уг дүгнэлтээр музейн барилга нь стандарт, дүрэм болон Барилгын тухай хуульд тавигдах шаардлагыг хангахгүй гэж үзсэн юм билээ. Мөн газар хөдлөлтийн гурван баллын чичирхийллийг даахгүй болсон гэсэн дүгнэлтийн улмаас хаажээ.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ