Өнөөдөр болох үйл явдлууд

2015 оны 3-р сараас өнөөг хүртэл үргэлжилж байгаа улаанбурхан өвчний дэгдэлтийн нарийвчилсан судалгаа, тэр дундаа нас баралтын судалгааг ДЭМБ болон АНУ-ын ӨХСТ-ийн хамтарсан баг хийсэн бөгөөд судалгааны урьдчилсан дүнг танилцуулах хурал 09.00 цагаас Бумбат Резорт-д болно.
- "БАЙГАЛЬ ОРЧИН, ЭДИЙН ЗАСГИЙН ДАНС БАЙГУУЛАХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ" төслийн нээлтийн семинар Улаанбаатар зочид буудлын "Номын хүрээ" хурлын танхимд 09.00 цагаас эхэлнэ.
- 11.00 цагаас Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 7 дахь удаагийн хурлын анхдугаар хуралдаан болно.
- "Зүүн ААШТ"-ий урьдчилсан шатанд Макао, Тайвань, Умард Марианы арал гэсэн гурван улстай өрсөлдсөн Монголын шигшээ баг 11.00 цагт эх орондоо газардана.
- 11.00 цагаас МОНЦАМЭ агентлагийн байран дахь АСЕМ-ын Мэдээллийн төвд АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр “Чингис хаан” олон улсын нисэх буудлаар үйлчлүүлэх гадаад, дотоодын зорчигчдыг үдэж, угтах үйлчилгээг хэрхэн зохион байгуулах талаар холбогдох албаны хүмүүс дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.
- 12.00 цагаас Төрийн ордны зүүн талын Пума Империал зочид буудлын хурлын зааланд Өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөлөөс шинэ засгийн газар байгуулагдаж байгаа тэр дундаа эрүүл мэндийн салбарыг удирдах төрийн сайд сонгогдох гэж байгаатай холбогдуулан нийт өвчтөнүүдийн өмнөөс өөрсдийн үзэл бодол, санал хүсэлтээ илэрхийлэх хэвлэлийн хурлыг зарлаж байна.
- 14.00 цагт Тусгаар тогтнолын ордонд мэргэшсэн нягтлан бодогчдын тангараг өргөх ёслол болно.
- АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын дагалдах хурлуудын нэг болох “АСЕМ-ын Загвар чуулган 2016” 7 дугаар сарын 6-10-нд Улаанбаатар хотноо болох гэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ