Хүний хөгжил сангаас мөнгөө авч амжаагүй иргэдэд энэ сард нөхөн олгоно

Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хууль болон Засгийн газрын 2012 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 96 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам”-д заасны дагуу 2012 оны 1 дүгээр сарын 1-ээс 2012 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох 1,0 сая төгрөгийг авахаар хүсэлтээ сумын нийгмийн ажилтанд бичгээр гаргасан иргэдэдхишиг, хувийн 1,0 сая төгрөгийг олгоод дууссан юм.

Энэ хугацаанд амжиж 1,0 сая төгрөгөө аваагүй иргэдэд мөнгийг одоо олгох боломжгүй юм.Харин эдгээр иргэд 1072 ш хувьцаа эзэмших эрхтэй.

Хүний хөгжил сангаас 2010-2012 онд сар бүр олгосон 21000 төгрөгийг авч амжаагүй үлдсэн иргэдэд энэ сард олгох гэнэ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ