НИТХ-ын даргыг өнөөдөр сонгоно

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 7 дахь удаагийн хурлын анхдугаар хуралдаан07 сарын 04-ний өдөр болох байсан ч нийслэлийн МАН-ын хорооноос хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлж, хуралдааны товыг дахин зарлахаар болсон юм. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өчигдөр хуралдаж, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 7 дахь удаагийн хурлын анхдугаар чуулганыг 07 сарын 06-ны өдөр буюу өнөөдөр 11 цагаас хуралдуулахаар шийдвэрлэсэн билээ. Тус чуулганаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

  • Нийслэлийн ИТХ-ын сонгууль явуулсан дүн
  • Шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай
  • Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох
  • Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, Тэргүүлэгчдийг сонгох
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ