4 настай хүүхэд нохойд хазуулж амиа алдсан хэргийг шүүхээр шийдвэрлэжээ

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.2 дахь хэсэг буюу /орчиндоо аюул учруулж болох амьтан буюу нохойгоо зохих хамгаалалтгүй байлгаснаас түүний эзэмшлийн дундад ази үүлдрийн нохой нь 4 настай М.Г-г хазаж, улмаар амь насыг нь хохироосон/ хэрэгт яллах дүгнэлт ирүүлсэн Г.Батсайханд холбогдох эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 04-ний өдөр хянан хэлэлцжээ.
Шүүхээс Д.Батсайханд дээрх зүйл ангиар 2 жил 6 сарын хорих ялыг оногдуулж уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Мөн түүний эзэмшлийн дундад ази үүлдрийн нохойг устгахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж шийдвэрлэжээ.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ