Британийн консервативчуудын тэргүүн хэн болох бол?

Тус намын шинэ удирдагчийн нэрийг ирэх есдүгээр саргын 9-нөөс өмнө зарлах ёстой

Консерватив намын депутатуудын өгсөн саналыг тоолсон дүнгээр, Их Британийн ДХЯ-ны тэргүүн Тереза Мэй Консерватив намын тэргүүний албан тушаалын төлөө санал хураалтын эхний шатанд итгэлтэй ялсныг хэвлэлд уламжилжээ. Тэрээр 165 депутатын санал авсныг мэдээлж байна.

Эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлтийн яамны тэргүүний орлогч Андреа Лидсом 66 саналаар хоёрт орсон байна.

Дараачийн хоёр шатны санал хураалт долдугаар сарын 7 болон 12-нд болно. Ингэснээр нэр дэвшигчдийн тоо хоёр болж цөөрөх учиртай.

Намын шинэ удирдагч, улмаар ерөнхий сайдын нэрийг есдүгээр сарын 9-нөөс өмнө зарлах ёстой юм.

Тус орны ерөнхий сайд Дэвид Кэмерон огцрох гэж байгаа нь намын шинэ удирдагчийг сонгох шалтгаан болсон билээ. Зургаадугаар сарын 23-нд болсон нийт ард түмний санал хураалтын дүнтэй холбогдуулан ийм шийдвэр гаргасан бөгөөд энэ санал хураалтаар британичуудын 51,9 хувь нь тус орныг Европын холбооноос гаргах саналтай байгаагаа илэрхийлсэн юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ