Бидний нүд юу чаддаг тухай зарим баримт

1. Хүрэн нүд нь үнэндээ бол хүрэн нөсөөний дор цэнхэр өнгөтэй байдаг байна. Хүрэн нүдийг нэгмөсөн цэнхэр болгох боломж олгодог лазерын эмчилгээ ч байдаг.
2. Эр хүйсийн 12 төлөөлөгч тутмын нэг ньзарим өнгийг ялгадаггүй байна.
3. Таны нүд төрөхөд л ямар байсан үргэлж тийм хэмжээтэй байна. Харин чих, хамар зогсолтгүй ургадаг.
4. Хүний нүд солонгон задлалын улаан, хөх болон ногоон гэсэн гурван хэсгийг хүлээн авч чаддаг. Бусад өнгө нь эдгээр өнгөний хослол юм.
5. Хүний нүдний эвэрлэг бүрхэвч нь акулын эвэрлэг бүрхэвчтэй маш адилхан учир, нүдний мэс засал хийхэд акулын эвэрлэг бүрхэвчийг орлуулагч олгон ашигладаг байна.
6. Насан туршдаа бид дунджаар 24 сая орчим янз бүрийн дүрс хардаг байна.
7. Нүд нь цаг тутамд асар их хэмжээний мэдээллийг тархинд дамжуулдаг. Энэ сувгийн нэвтрүүлэх чадварыг томхон хотын интернэт-провайдерын сувагтай харьцуулж болно.
8. Бидний нүд секундэд ойролцоогоор 50 зүйл дээр төвлөрдөг.
9. Майя нар хялар нүдийг сайхан гэж үзэж, хүүхдийнхээ нүдийг ийм болгохыг оролддог байжээ.
10. Нүдний хөдөлгөөний жирийн тестийн тусламжтайгаар шизофрени өвчнийг 98,3 хувийн нарийвчлалтайгаар тодорхойлж болно.
11. Хүн, нохой хоёр бусдын нүднээс хэрхэн харж байгаагаа эрэлхийлдэг амьтад. Гэхдээ нохой хүнтэй харьцахдаа л ингэдэг байна.
12. Эмэгтэйчүүдийн ойролцоогоор 2 хувь нь генетикийн ховор мутацитай байдаг бөгөөд ингэснээр тэдэнд торлогийн нэмэлт лонхонцор ажиглагддаг. Энэ нь 100 сая өнгийг харах боломжийг тэдэнд олгодог байна.
13. Сансрын нисэгчид сансарт таталцлын хүчнээс болоод уйлж чаддаггүй. Нулимс жижигхэн бөмбөлөгүүдэд хуримтлагдаж, нүдийг хорсгож эхэлдэг байна.
14. Зөгийн нүдэнд үсэнцэр байдаг. Эдгээр нь салхины чиглэл болон нислэгийн хурдыг тодорхойлоход тусалдаг байна.
15.Цэнхэр нүдтэй цагаан муурны 65-85 хувь нь дүлий байдаг гэнэ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ