Шүүхэд төрийг төлөөлөх чиглэлээр ажиллажээ

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсээс Улсын Ерөнхий прокурорын дэвшүүлсэн зорилтын хүрээнд тус дүүргийн нутаг дэвсгэрт харъяалагдах төрийн захиргааны байгууллага түүний албан тушаалтнаас захиргааны акттай холбогдуулан гаргасан нэхэмжлэл болон төрийн ашиг сонирхол зөрчигдсөн, иргэдийн эрх, эрх чөлөө, нийтийн эрх ашиг зөрчигдсөн гэх нэхэмжлэлтэй иргэн, захиргааны хэргийн шүүх хуралд прокурор оролцуулах хүсэлтийг хүргүүлж хамтран ажиллахаар болжээ.
Энэ ажлын хүрээнд 2016 оны хагас жилийн байдлаар төрийн байгууллагын 4 хүсэлтийг хүлээн авч одоогоор улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдний нөхөн олговор олгохтой холбоотойиргэний 3 шүүх хуралдаанд прокурор оролцсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ