Автын ослоор 1 хүний амь нас хохирч, 16 хүн гэмтжээ

2016 оны 07 дугаар сарын 05-ний өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 353 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 273 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 11 бүртгэгдэж 1 хүний амь нас хохирч 16 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 53 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.
Тухайлбал:
1. БГД-ийн нутаг Нарны зам, Наранбулаг төвийн урд замд T.Prius маркийн авто машины жолооч М нь явган зорчигч 53 настай эрэгтэй Я-г мөргөж амь насыг нь хохироосон хэрэг гарлаа.
2. ЧД-ийн нутаг Санзайн зам, зунжин худалдааны төвийн баруун замд T.Spacio маркийн авто машины жолооч С нь T.Landcruicer маркийн Б жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 06 настай эмэгтэй А нарын 4 хүн гэмтжээ.
Хөдөө орон нутагт :
1. Дорноговь аймгийн Сайншанд сумаас урагш 1 км-т Сод Монгол ШТС-ын урд замд Kia Granbird маркийн автобусны жолооч П нь Э жолоочтой Daewoo маркийн мотоцикльтой мөргөлдөж жолооч 58 настай эрэгтэй Э-ийн амь нас хохирсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ