Улаанбаатарт 29 хэм дулаан

Малчид ард иргэдэд зориулсан мэдээ:

8, 9-нд нутгийн зүүн хагаст аагим халуун байх боловч, 8-нд баруун аймгуудын нутгаар, 9, 10-нд ихэнх нутгаар, 11-нд зарим газраар бороо орж сэрүүснэ.

2016 оны 07 дугаар сарын 07-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг

агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын зарим газар болон төвийн нутгийн зүүн, зүүн аймгуудын хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 23-28 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говь, талын нутгаар 33-38 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:Үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 28-30 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 20 градус дулаан, харьцангуй чийг 64 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ