Гэр орноосоо хортон-шавьжийг хэрхэн зайлуулах вэ?

Зун болохоор л таны гэр орныг элдэв шавьж эзэгнэх гээд байна уу? Хорхой шавьж гэрт орж ирсэн бол, түүнээс салах тийм ч амаргүй байдаг билээ. Та гэртээ жоом юмуу шоргоолж байгааг харвал, ойр хавьд нь зөндөө олон хортон шавьж нуугдаж байна гэдэгт итгэлтэй байж болно.
Тийнхүү, хамгийн хоргүй аргаар хортон шавьжнаас хэрхэн салах вэ? Гэрт бага насны хүүхдүүд юмуу тэжээмэл амьтад байлаа ч, та энэ аргыг айлтгүйгээр хэрэглэж болно.
Танд хэрэгтэй зүйл гэвэл, хэдэн ширхэг лаврын навч байхад л болоод явчихна! Эдгээр навчийг гэрийнхээ булан тохойд тавь, тэгвэл та тэр шавьжуудын тухай ор тас мартана!
Жоом, шоргоолж, ялаа болон цагаан эрвээхэй нь ерөөс лаврын навчны үнэр авч чаддаггүйд хамаг нууц байгаа юм. Мөн будаатай савандаа лаврын навч хийх хэрэгтэй, тэгвэл саванд жижигхэн цох орохоос сэргийлж чадна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ