Донбасст давшилт хийх гэж байгааг Орос улс анхааруулав

Украины цэргийнхэн Донбасст үйл ажиллагаагаа идэвхижүүлж байна гэж Оросын ГХЯ-наас мэдэгджээ. Байдал хурцдаж байгааг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчид ч бүртгэж авсаныг тус яамны тэргүүний орлогч тэмдэглэсэн байна.
Украины хүчнийхэн Донбасст давшилт хийхээр зэхэж байна гэж Оросын ГХЯ үзэж байгаа ажээ.Тус яамны тэргүүний орлогч Григорий Красины хэлснээр, сүүлийн үед украины арми болон сайн дурын отрядууд журамт цэргийнхэнд ойрхон орших шугамд үйл ажиллагаагаа идэвхижүүлж байгаа ажээ.
Тийнхүү украины цэргийнхэн хүчний ажиллагаа явуулахаар бэлтгэж байгаа бүхий л шинж тэмдэг илт байна гэж түүний хэлснийг Оросын ГХЯ-ны хэвлэлийн алба иш татсан байна.
Карасин Герман, Францын элчин сайд нартай уулзахдаа ингэж мэдэгджээ. Киевийн эрх баригчдын зүгээс ийм үйлдэл хийж болохгүйг дипломатчид тэмдэглэсэн байна. “Бүс нутгийн байдлыг ноцтойгоор тогтворгүй болгох аюултай цэргийн ажиллагаа гаргуулахгүйн тулд герман, францын түншүүд Киевийн эрх баригчдад нөлөөлөх өөрийн нөлөөг ашиглаж болох юм хэмээн Оросын тал найдаж байна” гэж мэдээнд дурджээ.
Украины ерөнхийлөгч Петр Порошенко тус орны зүүн өмнөд нутгийн мөргөлдөөнийг гагцхүү эв зүйгээр шийдвэрлэх саналтай байгаагаа илэрхийлж байсан юм. Тэр Славянск хотоор орох үеэрээ ингэж мэдээлсэн билээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ