Зам тээврийн ослоор 11 хүн гэмтжээ

Энэ сарын 6-ний өдөрУлаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээрнийт 386 дуудлага мэдээ мэдээлэлхүлээн авснаас зам тээврийн ослын274 дуудлага бүртгэгдсэн байна.Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл9 бүртгэгдэж 11 хүн хүнд хөнгөн гэмтжээ.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч хоёр, явган зорчигч хоёр бүртгэгджээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 35 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн байна.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутаг Хонхорын замд “T.Crown” маркийн авто машины жолооч О нь согтууруулах унааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон “T.Crown” маркийн М жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч 29 настай эрэгтэй М гэмтсэн.

Мөн Хан-Уул дүүргийн нутаг Наадамчдын зам, Яармагийн автобусны эцсийн буудалд “T.Mark-X”маркийн авто машины жолооч Ж нь явган зорчигч 26 настай эмэгтэй Н нарын 2 хүнийг мөргөж гэмтээсэн хэрэг тус тус гарчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ