Месси эцгийнхээ хамт 21 сар хоригдоно

Шүүх татвар төлөхөөс зайлсхийсэн “Барселон” клубийн хөлбөмбөгчин Лионель Мессид эцгийнх нь хамт 21 сар хорих ял оноожээ. Ройтерс агентлаг ингэж мэдээлсэн байна.

Шүүх бас Мессийг 2 сая, харин эцгийг нь 1,5 смая еврогоор торгожээ. Месси Испанийн дээд шүүхэд даваж заалдах болно гэдгээ мэдэгдсэн байна.

Испанийн хууль тогтоомжийн дагуу, хоёр жил хүрэхгүй хугацаагаар хорихыг тэнсэн хугацаагаар сольж болдог, тиймээстэд хорих газарт очихгүй юм.

Месси болон түүний эцгийг 2013 оны зун яллагдагчаар татжээ.

Тэднийг татварын мэдүүлгийг хуурамчаар үйлдэж,2007-2009 онд Испанийн нутагт довтлогчийн имиджийн эрхийг ашигласнаас олсон ашигийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэж үзжээ.Тийнхүү, мөрдөн байцаагч нарын үзсэнээр, Испанийн мөнгөн санд 4,1 сая евро дутуу оруулсан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ