Н.Наранбаатар найруулагчид тоогдсон залуус

Наадам ердөө хэдхэн хоногийн дараа болох нь. Энэ жилийн наадмыг эрхэм найруулагч Н.Наранбаатар дэглэж буй. Цочир сонин тавилт үргэлж хийдэг түүнээс ямар сонихон зүйл гарах болж гэж үзэгчид бараг түрүү бөхөөс илүү сонирхон хүлээж байна. Харин эдгээр залуус бол түүний Үндэсний их баяр наадмын бүрэлдэхүүндээ тоож сонгосон нөхдүүд шүү. Мэдээж Жульетта, мэдээж авьяаслаг залуу жүжигчин Э.Тодгэрэл, бас түүний нөхөд болох Эби Боогий тэргүүтнүүд байлгүй л яахав. Дунд үеийн Ромео О. Гэрэлсүх бас мишээчихсэн зогсож байна. Харин энэ тэс хөндлөн нөхөр бол бүжиг дэглээч Г.Ган-Очир. Бас л цалгисан авьяастай цаанаа өвөрмөц хүмүүс цуглаж шүү. Наадам айсуй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ