Дадлага хийж явсан оюутан усанд осолдож амиа алдлаа

Өнгөрсөн мягмар гаригт “Газарчин” дээд сургуулийн оюутан усанд осолдож амиа алдсан хэрэг гарлаа. Тодруулбал, тус сургуулийн оюутнууд Орхон голын ойролцоо хээрийн дадлагад гарчээ. Дадлагад гарч байсан оюутнуудаас таван оюутан усанд шумбаж байгаад нэг нь хөл алдаж живсэн байна. Амиа алдсан оюутан тус сургуулийн хоёрдугаар курсийн оюутан байжээ. Хамт шумбаж байсан оюутнууд амийг нь аварч чадаагүй ч цаг алдалгүй аймгийн Онцгой байдлын хэлтэст мэдэгдсэн байна. Дуудлагын дагуу Аврах тусгай ангийн бие бүрэлдэхүүн эрэн хайх ажиллагаа хийж, цогцсыг нь хайж байна. Эрлийн баг дээр хүч нэмэгдүүлэн Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын долоон хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа аж.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ