Байдлыг хурцатгахгүй байхыг БНАСАУ-д АНУ уриалав

АНУ-ын зүгээс “дайн зарлавал” хатуу хариу барихад бэлэн байгаагаа Пхеньяны удирдлага анхааруулсны дараа бүс нутгийн байдлыг түгшүүртэй болгож мэдэх үйлдэл, мэдэгдэл хийхээс түдгэлзэхийг АНУ-ын төрийн департамент БНАСАУ-д уриалжээ.

Хүний эрх зөрчиж байгаа буруутайБНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун болон тус орны бас 22 дээд албан тушаалтны эсрэг АНУ-ын эрх баригчидхориг арга хэмжээ авахаар зургаадугаар сарын 6-нд зарласан юм. Хүний эрх зөрчихдөө, бөөнөөр хорих газар байгуулж,Өмнөд Солонгос руу гарах гэсэн тус орны оршин суугчдыг мөрдөн мөшигөж, түүнчилэн тус орныг нэгэнт орхин гарсан хүмүүсийг хилийн чанадад мөшигөж байгааг АНУ-ын засаг захиргааны дээд тушаалын төлөөлөгч дурдсан байна.

Хориг арга хэмжээ авсаны хариуд БНАСАУ АНУ-ын мэдэгдлийг уучлах аргагүй “хорон санаат гүтгэлэг”, “хамгийн ноцтой гэмт хэрэг” гэж тодорхойлсныг Ройтерс агентлагтэмдэглэжээ.

“Бүс нутгийн түгшүүртэй байдлыгулам бүр даамжируулж болох үйлдэл, үг яриа гаргахаас түдгэлзэхийг Умард Солонгост бид дахин уриалж байна,харин иймэрхүүмэдэгдэл нь бас ямар үр дагавартай байж болохыг би хэлж чадахгүй” гэж АНУ-ын төрийн департаментын албан ёсны төлөөлөгч хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ мэдээлсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ