Ерөнхий сайдыг өнөөдөр томилно

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 29 дэх ерөнхий сайдыг томилно. Чуулганы өмнө холбогдох хуулийн дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж,ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэх учиртай. Одоогоор чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хорооны тов гараагүй байна.

УИХ-д үнэмлэхүй олонхийн суудал авсан МАН-ын зүгээс бага хурлаа хуралдуулж,Ж.Эрдэнэбатыг ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болсон билээ. Харин өчигдөр ерөнхий сайдын томилгооны асуудлаар ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой зөвшилцсөнөөр чуулганаар хэлэлцэгдэхээр болсон. Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ерөнхий сайдыг томилж, байнгын хороодын дарга нарыг баяр наадмын дараа томилох чигтэй байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ