АСЕМ-ын үеэр МХЕГ-ынхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

Үндэсний их баяр наадам, АСЕМ-ын 11 дүгээр чуулга уулзалтын үеэр Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчид өндөржүүлсэн бэлэн байдалтайгаар орон даяар ажиллахаар болжээ.

Учир нь, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний борлуулалт буурч, худалдааны газруудад үлдэгдэл нөөц ихээр хуримтлагдаж байгаагаас үүдэн хүнсний чанар, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангаагүй, буруу шошголсон, хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэх явдал гарч болзошгүй байгаа юм.

Иймд улсын болон аймаг сумдын баяр наадам, амралт зугаалга, аялал жуулчлалаар явах иргэд, худалдан авагчдад хандан тус газраас зөвлөмж гаргасан байна. Уг зөвлөмжид

  • Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацааг шалгах
  • Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдалд анхаарах
  • Мах, загас, шувуу зэрэг түүхий бүтээгдэхүүнийг бусад шууд хэрэглэдэг бэлэн бүтээгдэхүүнээс сайтар тусгаарлан зөөвөрлөх
  • Хөлдөөсөн, хөргөөсөн хүнсийг худалдаж аваад богино хугацаанд гэрийн хөлдөөгч, хөргөгчид хийх эсвэл хурдан бэлтгэж хэрэглэхийг анхааруулжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ