Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваанд 175 харваач оролцон цэц мэргэнээ сорьжээ

Тулгар төрийн 2225, Их монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой Үндэсний их баяр наадам урианхай сурын харваагаар эхэлсэн. Урианхай сурын харваанд 175 харваач оролцон цэц мэргэнээ сорьсноос Алдар спорт хороо, Жем интернейшнлХХК-ийн харваач Ж.Энхбат 26 оноогоор түрүүлсэн байна. Үндэсний их баяр наадмын буриад сурын харваа өнөөдөр болно. Буриад сурын харваанд 220 харваач цэц мэргэнээ сорьж байгаа юм. Баяр наадмын хүүхдийн сурын харваамаргааш болно. Хүүхдийн сурын харваанд 2-17 насны 110 гаруй хүүхэд оролцохоор бүртгүүлжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ