НАТО Оросын хилийн ойролцоо хэд хэдэн батальон байрлуулна


НАТО-гийн орнуудын удирдагчидБалти орчмын орон бүр болон Польшид олон улсын нэг нэг батальонбайрлуулахаар Варшавын дээд хэмжээний уулзалтаас баасан гарагт тохиролцжээ.Литва улсын ерөнхийлөгч Дали Грибаускайтегийн тамгын газрын мэдэгдлийг иш татан РИА Новости агентлаг ингэж мэдээлсэн байна.
“Балтийн орон тус бүр болон Польшидхолбоотнуудын олон үндэстний батальонуудад нэг нэг мянган цэргийн албан хаагч байрлуулах бөгөөд эдгээр батальоныг АНУ, Герман, Их Британи, Канад байгуулахыг уулзалт дээр НАТО-гийн тэргүүн нотоллоо” гэж мэдээнд дурджээ.
Зүүн Европт НАТО-гийн батальонуудыг байрлуулах товыг тодорхойлоогүйг НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мэдээлсэн байна. “Энэ нь хичнээн хугацаа шаардагдана, төдийчинэ хугацаагаар үргэлжилнэ” гэж тэр онцлон тэмдэглэжээ.
Варшавын дээд хэмжээний уулзалтаас гаргасан шийдвэрийг Орос-НАТО-гийн зөвлөлийн уулзалтын явцад Оросын талд мэдээлнэ гэж Столтенберг хэлсэн байна. Ингэхдээ НАТО-гийн зүгээс Оросыг ганцаардуулах боломжгүй, ингэх ч хэрэггүй гэдгийг тэр тэмдэглэжээ. “Бид бид шинэ хүйтэн дайныг хүсэхгүй байна, бид дахин зэвсэглэлээр хөөцөлдөхийг хүсэхгүй байна,бид сөргөлдөхийг хүсэхгүй байна” гэж НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн даргын хэлснийг ТАСС агентлаг дурдсан байна.
“Исламын улс” бүлэглэл, Орос, брэкзит (Их Британи ЕХ-ноос гарах гэж байгаа явдал) зэрэг сорилтын эсрэг тэмцэхэд анхаарлаа төвлөрүүлэхийг Умард Атлантын эвсэлд АНУ-ын ерөнхийлөгч уриалжээ.Ингэхийн тулд НАТО улс төрийн хүсэл зоригоо дайчлах хэрэгтэй гэж Барак Обама үзэж байна.Америкийн ерөнхийлөгч Варшавын дээд хэмжээний уулзалтын өмнө илгээлт гаргасныг “Financial Times” мэдээлжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ