Дэлхийн хамгийн баян хүн Жон Рокфеллер хэрхэн хэмнэдэг байсан бэ?

Нэр нь баялаг гэсэн үгтэй адил утгатай хүн болох Жон Рокфеллерын мэндэлсэн өдрийн 177 жилийн ой 2016 оны долоодугаар сарын 8-нд болов. Тэр ХIХ зууны сүүлч – ХХ зууны эхэн үеийнанхны долларын тэрбумтан, хамгийн баян хүн байсан юм. Тэр өөрийн амжилтын нууцыг хөдөлмөрлөх, өөрийн зардлыг бүртгэх чадвар, хэмнэх зуршлаас олж харжээ. Заримдаа түүний ажил хэрэгч, аривч хямгач чанар нь цочирдмоор цар хэмжээнд хүрдэг байсан байна.
Жон Дэвисон Рокфеллер
Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг
Жон Рокфеллер 1839 онд Нью-Йорк муж улсын Ричфорд хотод төржээ.Жоны эцэгөөрийгөө “ботаникийн доктор” гэж нэрлэдэг байсан бөгөөд тэр гарал үүсэл нь эргэлзээтэй янз бүрийн ханд, түүний дотор мөнхийн ундаа гэгчийг худалдаж байсан байна. Түүнийг дэмий сэлгүүцэгч, луйварчин гэдэг байж. Гэхдээ тэрхүүгээ мөнгөтэй зөв харьцахад сургажээ.Жон бичихдээ: “Тэр (аав нь) надтай байнга юм наймаалцаж, надаас янз бүрийн үйлчилгээ худалдан авдаг байж билээ. Тэр хэрхэн худалдан авч, хэрхэн худалдахад намайг сургасан юм. Миний эцэгнамайг ерөөсбаяжих “дөртэй болгосон юм” гэсэн байдаг.
Анхны долларын тэрбумтан
7 настайдаа Жон худалдахаар цацагт хяруул үржүүлж, хөршийнхөө төмсийг мөнгөөр хурааж эхлэжээ.Тэр олсон бүх мөнгөө хадгалж, орлогоо тэмдэглэлийн дэвтэрт бичдэг байж.13 настайдаа Жонтанил фермерчинд жилийн 7,5%-ийн хүүтэйгээр 50 доллар зээлдүүлжээ.Эцгийн бизнес тогтвортой орлого авчирдаггүй, ээж нь бүх зүйлд хэмнэлт гаргахад зургаан хүүхдээ сургаж байсан байна.“Ажилла, хэмнэ! гэсэн зарчмаар би хүмүүжсэн хүн” гэж Жон Рокфееллер хэлэх дуртай байжээ.
Нэр нь баялаг гэсэн үгтэй адил утгатайболсон хүн
Коллежид Рокфеллер гүйцэд сураагүй бөгөөд 3 сарын нягтлан бодохын дамжаа л надад бүрнээ хангалттай байх болно гэж үзсэн байна. 16 настайгаасаа тэр нэг жижиг компанид нягтлан бодогчийн туслахаар ажиллаж эхлэсэн бөгөөд энэ нь түүний анхны бөгөөд сүүлчийн хөлсний ажил байжээ. Үүний дараа тэр нэг найзынхаа хамт өөрийн бизнесийг эрхлэж,үр тариа, мах, өвс болон бусад бараа худалддаг ”Кларк энд Рочестер” гэдэг худалдааны компани байгуулсан байна.
Удалгүй Рокфеллеркеросин гаргаж авахын тулд нефтийн хайгуул хийх болжээ.Эзнийгээбаяжуулсан «Standard Oil» компанийг ингэж үндэслэсэн байна. Рокфеллерын найз Морис Кларк: “Жон газар дээр хоёр зүйл – баптистын шашны сургаал болон нефтинд л итгэдэг байсан” гэж хэлдэг байжээ.Баяжсанаар Жон бусад нефтийн компанийг худалдан авах болсон байна.1880 он гэхэд РокфеллерАмерикийн нефть олборлолтын 95%-ийг хянаж байжээ.
Жон Рокфеллербүр сурч байхдаа танилцсан сүсэгтэн бүсгүйтэй гэрлэсэн байна.Тун даруухан хурим хийж, тэд хямдхан хөлсний өрөөнд суух болж, зарц энээ тэрээгүй болгодог байжээ. Энэ үед Жоннефть боловсруулах заводын эзэн нэгэнт болчихоод байсан байна. Урьд нь өөрийг нь хүмүүжүүлж байсан шигээр Рокфеллер хүүхдүүдээ мөн тэгж хүмүүжүүлж, тодруулвал хэмнэлт хийхэд сургаж, мөнгө олох боломж олгодог байжээ.Хүүхдүүд нь мөнгөөр харандаа үзүүрлэж, хөгжмөөр хичээллэж,чихэр идэхээс татгалзаж, харин ногооны талбайн зэрлэг түүж, түлээний мод хагалдаг байсан байна.Дүрсгүйтэж,өглөөний цайнд хожигдвол, хүүхдүүдээ торгодог бйжээ.Рокфеллер хоолоо тааруулан идэж, согтууруулах ундаа хэрэглэдэггүй, тамхи татдаггүй байснаас гадна,хувцас хунарыг нэг их тоодоггүй, комтюмаа цөөхөн сольж, театр, клубт очдоггүй байжээ.Сүүтэй талхи нь түүний дуртай хоол байсан байна. Жоны гэргий нөхөөстэй даашинз өмсөж, мөн л аривч хямгач нэгэн байсан бөгөөд нөхөр нь хүүхдүүддээ нэг нэг унадаг дугуй авч өгье гэхэд, тэр дунд нь нэгдугуй байхад л болно,юмаа хуваалцаж сураг гэж хэлж байжээ.
Жон Рокбеллер 100 сая доллартай болж, зуу наслахыг мөрөөдөж байсан байна. Эхний мөрөөдөл удалгүй биелж, «Standard Oil» компани нь жил бүр 3 сая долларын орлого авчирч, үүнээс гадна тэр төмөр замын 16, ган хайлуулах 6 компани, 9 банк, апельсины 3 төгөл эзэмшиж байжээ.Долларын өнөөдрийн ханшаар бодвол, түүний хөрөнгө 310 сая доллартай тэнцэх байжээ. Бүх зүйлд хэмнэлт гаргах зуршилтай хэдий ч, Рокфеллербуяны үйлсэд асар их мөнгө гаргаж, тодруулбал анагаах ухааны судалгаанд хөрөнгө оруулж,их сургууль, музейнүүдийг ивээн тэтгэж,баптистын шашинтнуудын сүм хийдэд хандив өргөж байсан байна. Рокфеллерын хоёр дахь мөрөөдөл бараг биелж, тэр97 насласан юм.
Рокфеллерэрүүл мэнддээ маш их анхаарал тавьж,эмч нарын зөвлөсөн хоолны дэгийг ягштал баримтладаг байжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ