Моносфарм эмийн үйлдвэр /GMP/-ыг хангаж батламжаа гардлаа

Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийнхолбогдох заалтуудын хүрээнд Эм үйлдвэрлэлийн зохистой дадал /GMP/-ын хэрэгжилтэнд хийсэн хяналт үнэлгээний тайлангийндүнг үндэслэн Моносфарм эмийн үйлдвэрийгЭм үйлдвэрлэлийн зохистой дадал GMP/-ыг хангаж байна хэмээн үзэж Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа өнөөдөр “Батламж” –ийг гардуулан өглөө.

Угбатламж нь олгосон өдрөөс эхлэн гурван жилийн хугацаанд хүчинтэй аж.

Монос Групп компани нь 1990 онд анхны эм, гоо сайхны жижиг үйлдвэр “Монос” нэртэйгээр байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлснээс хойш эдүгээ 24 дэх жилдээ Монгол улсын нийт хүн амыг дэлхийн нэр хүнд бүхий улс орны эмийн пүүсүүдийн эм төдийгүй өөрийн үйлдвэрийн чанарын баталгаатай, найдвартай, хэрэгцээ шаардлагад нийцсэн эм, эмнэлгийн хэрэгсэл, гоо сайхан, эрүүл мэндийн болон хүнсний бүтээгдэхүүн үйлчилгээгээр ханган ажиллаж байгаа бөгөөдсалбартаа тэргүүлэгч томоохон компани юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ