Асрамжийн төвөөс насанд хүрээд гарч буй хүүхдүүдийг мэргэжилтэй болгоно

Насанд хүрээд “Асрамж халамжийн төв”-өөс гарч байгаа залуусын асуудал 1995 оноос хойш яригдаж, олон жилийн нүүр үзсэн ч тодорхой шийдэлд хүрч чадалгүй өнөөг хүрсэн.Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон ТББ-ын нийт 37 асрамж, халамжийнтөвөөс насандхүрээд гарч байгаа, очих газаргүй, хагас болон бүтэн өнчин, мэргэжилгүй,төрөөс зайлшгүй халамж,анхаарал шаардсан 18-аас дээш насны залуусыг тодорхой хугацаанд орон байраар хангах, бие даан хөгжих чадварт сургах, цаашид хөл алдахгүй амьдрахад нь дэмжлэг үзүүлэх асуудлыг нийслэлийн Засаг даргабодлогоор дэмжиж байгаа юм. Энэ ажлын хүрээнд Япон улсын Нийгмийн Хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар залуучуудыг сурч амьдрах, мэргэжлийн чиг баримжаатай болгох, нийгэмшүүлэн хөгжүүлэх зорилгоор “Нийгмийн цогц үйлчилгээний загвар төв”-ийг байгуулж, ашиглалтанд орууллаа. Тус төв нь залуучуудыг бие даан амьдрахад зориулан нэг өрөөнд 4 хүн амьдарч, 2 өрөөний дунд гал тогоо, бие засах газар, угаалгын өрөөбайхаар зохион байгуулагдсан, нийт 70-80 залуучуудыг хүлээн авах хүчин чадалтай юм.Залуусын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх соёлын танхим, интернет танхим, 5 төрлийн мэргэжлээр түргэвчилсэн сургалтанд хамруулах, ажлын байранд зуучлах зэргээр цогц үйлчилгээг үзүүлэх юм.Барилга,мужаан, зочид буудлын аж ахуйн ажилтан,гэр бүлийн асаргаа үйлчилгээний ажилтан, гуталзасвар гэсэн 5 чиглэлээр мэргэжил олгож, ажилд зуучилна.Мэргэжлийн сургалтууд 45 хоногийн хугацаатайбөгөөдонол, дадлага хосолсонсургалтаармэргэжилтэй ажилтанболох юм.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ