Шүүгдэгч Ц-г шүүхээс "онц аюултай гэмт хэрэгтэн"-ээр тооцов

Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дулааны худагт 45 настай эмэгтэй Б-г тус дулааны худагт амьдардаг байсан хамт архидан согтуурсан Г, Ц, Ц нар хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж танхайн сэдэлтээр бүлэглэн зодож гавал тархинд нь хүнд гэмтэл учруулан амь насыг нь хөнөөж, улмаар уг хэргийг нуун далдлах зорилгоор ойролцоох дулааны худагт шуудайлан аваачиж шороонд булсан” онц хүнд гэмт хэрэг 2014 онд үйлдэгдсэн билээ.
Дээрх хэрэгт Баянгол дүүргийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор С.Чинзориг яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэнийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, шүүгдэгч Г, Ц нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.15 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож тус бүр 20 жилийн хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид, шүүгдэгч Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.2, 91.2.15 дахь хэсэгт зааснаар 18 жилийн хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болсон ба шүүгдэгч Ц-г шүүхээс "онц аюултай гэмт хэрэгтэн”-ээр тооцож шийдвэрлэсэн байна.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ