Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн ёслол болно

"Монгол Улсын далбааны өдөр"-т зориулсан цэргийн ёслолын жагсаал өнөөдөр 10:00 цагт "Чингисийн талбай"-д эхлэх байсан боловч цаг агаарын байдлаас шалтгалж түр хойшлоод байна.
Энэ өдрийг жил бүрийн долдугаар сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд цэргийн ёслолын жагсаал болдог уламжлалтай. Зэвсэгт хүчин, цагдаа, хилийн цэрэг, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2000 гаруй цэргийн алба хаагчид ёслолын жагсаалд оролцох гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ