Өнөөдөр хөх морь өдөр.

Аргын тооллын 7 сарын 11, Сумьяа гараг. Билгийн тооллын 7, Тугчин одтой, хөх морь өдөр. Өдрийн наран 5 цаг 06 минутад мандан, 20 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номруулах үйлд сайн. Сүм, суврага барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ